Саяхнаас Хилийн цэргийн дээд сургууль, Цагдаа, тагнуулын академи нэгдэж нэгэн дээвэр дор орсноос үүдэн бөөн бужигнаан болов. Үүний улмаас хилийн цэргийн нэг анги, дотоодын цэргийн бас нэг анги татан буугдахад хүрчээ. Ийм шийдвэрийг Засгийн газар гаргахдаа харин Зэвсэгч хүчний Ерөнхий командлагч буюу Ерөнхийлөгчтэй зөвшилцөөгүй нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Тэдгээр сургууль, цэргийн ангиуд нь Хууль зүй дотоод хэргийн яамны мэдлийнх. Өөрөөр хэлбэл Ц.Нямдорж сайдын албатууд юм. Тиймээс хууль бус гээд байгааг түүнтэй холбож ойлгохоос аргагүй. Мань хүн дур мэдэж, том толгойлсон бололтой. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд хатуу сануулга өгч тэрхүү сургуулиудыг нэгтгэсэн, цэргийн ангийг татан буулгасан шийдвэрийг хүчингүй болгох тухай санал, шаардлага тавьж, байр сууриа илэрхийлсэн байна.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )