Ямар нэгэн зүйл санаанд нь таарахгүй болохоор л хэсэг бүлгээрээ нэгдэн, жагсаж цуглаад эхэлдэг манайхан ч зарим үед арай дэндүү туйлшрах юм аа. Ажил хаялт, жагсаал цуглаанаар далимдуулан баахан шоудаж байгаад тардаг этгээд зуршилтай болсон монголчуудад ахиад өөр адайр сэдэв олдох л юм бол даруйхан шүүрч авна гээч. Хэнийг, юун дээр, яаж шантаажлахаа хэнээр ч заалгахгүй, угийн “авьяаслаг” нөхөд олширч байгаа учраас айлган сүрдүүлэлт нь дуусна гэж ер байхгүй мэт. Үхэл амьдралын зааг дээр аврал эрж хэвтсэн өвчтөнийхөө дуслын залгуурыг салгана гэж айлгасан эмч, алдрай шавь нараасаа мэддэг чаддаг бүхнээ “нуусан” адтай багш нарын синдром ч жил бүрийн хавар, намар хүчтэй хөдөлдөг нь нууц биш. Өвөл нь даарч, зун нь халууцаад байдаг юм уу, бүү мэд. Урин дулаан цагтай золгов уу, үгүй юу л цалин хөлсөө голоод “Ажил хаяхгүй бол амьдрах арга алга. Эмчийн халаад, багшийн дэвтрээ орхиод Эрээн рүү явж гахай зөөлөө” гэж тунирхаад эхэлнэ. Арга ядвал, үгийн солиогүй л “Өлсч үхнэ. Юу хийхээ өөрсдөө мэдээрэй” гээд л хаа дуртай газраа очоод хэвтчихдэг юм билээ. Сүр дуулиантайхан хурал цуглаан хийгээд л, хавийн амьтанд хамаг зовлонгоо тоочиж явах тэдэнд амиа аврах ганцхан арга нь цалин гэх. Харамсалтай нь, сүүлийн хэдэн жилд тэднийг тоох хүн төдийлөн гарсангүй. Улиг болтлоо жагссан тэд өдгөө бүр ч “хуучирсан” харагдаж байгаа нь дамжиггүй.
Тэгвэл өдгөө айлган сүрдүүлэлтийн шинэ хэлбэр... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )