Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банкны санхүүжилттэй “Тогтвортой амьжиргаа-2” төсөл Сүхбаатар дүүрэгт хэрэгжихээр батлагдсан билээ. Тус дүүргийн иргэд өөрсдөө амьдрах орчноо сайжруулахад хувь нэмрээ оруулан бүтээх төслүүд амжилттай хэрэгжиж байна. Өнөөдөр 15 дугаар хорооны “Хөгжил-20”, “Тохижилт-2011” бүлгүүдийн гүйцэтгэсэн явган замын тохижилтын ажлын нээлт боллоо.
Нээлтэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч А. Ганхуяг, холбогдох ажилтнууд болон төслийн бүлгийн гишүүд, иргэд оролцлоо.
Уг төслийн хүрээнд “Хөгжил-20” бүлэг 81 м зам, “Тохижилт-2011” бүлэг 126 м нийт 207 м явган замын ажлыг хийж гүйцэтгэжээ.
15 дугаар хорооны хамгийн их хүн зорчдог хэсэг болох сургууль цэцэрлэгийн хүүхэд хичээлдээ ирж буцах зам нь цас борооны улмаас гүн ус, шавар тогтож өвөлдөө хальтиргаа үүсдэг тул иргэд өөрсдөө төсөл санаачлан, бүлэг байгуулан ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлөө бүрдүүлэн ажиллаж байгааг дүүргийн удирдлагууд дэмжин ажиллалаа.
Сэтгэгдэл ( 0 )