Өнөө өглөө Үндэсний шинэ нам ээлжит их хурлаа эхэлжээ. Тус нам энэ удаагийн хурлаараа нэрээ сольж магадгүй гэнэ. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар Үндэсний ардчилсан нам хэмээн нэрээ өөрчлөх бололтой. Мөн намын даргаараа М.Энхсайханыг сонгож ажиллуулах тухай яригдаж байгаа ажээ. Хэрвээ намын нэрээ тийнхүү өөрчилбөл “Ардчилсан” гэдэг үгийн маргаан өрнөх үү. Ийм асуулт ажиглагчдыг чилээж буй. Өөрөөр хэлбэл МАН, МАХН хоёрын учир утгагүй маргаан Дээд шүүх, Үндсэн хуулийн цэцийг бөөн чирэгдэлд учруулж байсан шиг юм болж болох юм гэсэн таамагтай хүмүүс цөөнгүй. Гэхдээ Үндэсний гэсэн тодотголтой тул Дээд шүүх нэрийг нь баталгаажуулж магадгүй л юм. Харин ийнхүү нэрээ солих эсэх нь маргааш тодрох бололтой. Юутай ч Ерөнхий сайд асан, цагтаа Ардчилсан намын нэг түүчээ нь болж явсан М.Энхсайханы “ноёрхол” түүний үүсгэн байгуулсан шинэ намд дахин босч ирж байх шиг байна. Түүнийг Н.Энхбаярын гэх МАХН-тай нийлнэ гэсэн яриа бас бий.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )