“Үндэсний мэдээ” өдөр тутмын сонин нээлтэндээ зориулан Монгол улсын 21 аймаг, 334 суманд хүрч орон нутгийн амьдралыг газар дээрээс нь сурвалжилж байна. Иргэн та төр засагт хүргэх, түмэн олондоо түгээх мэдээ, мэдээллийг манай сонины сэтгүүлчдэд өгөөрэй. Бид таны өгсөн үнэн бодит мэдээллийг сониндоо заавал нийтлэх болно. Танай багт, суманд, аймагт очсон манай сонины сэтгүүлчдэд байнгын холбогдох утас, шуудангийн хаяг, электрон хаягаа бас өгөөрэй. Иргэн бүхэн сэтгүүлч байж өөрийнхөө төлөө, өрх бүлийнхээ төлөө, үндэснийхээ эрх ашгийн төлөө “Үндэсний мэдээ” сонинд мэдээ бичээсэй гэж бид чин сэтгэлээсээ хүсч байна. Тодруулбал, Монгол хүн бүр сэтгүүлч байгаасай гэж бид уриалж байна. “Үндэсний мэдээ” сонины Монголын төлөө уриа үүнтэй холбоотой. Үндэснийхээ эрх ашгийг дээдэлдэг, Монгол төлөө цохилох зүрхтэй иргэн бүртэй хамтран ажиллахад бид бэлэн байна.
Монгол улс мандан бадрах болтугай.
Сэтгэгдэл ( 0 )