Таван сартай О.Номин-Эрдэнэ охиныг хулгайлсан хэрэг өнгөрсөн тавдугаар сард гарсан билээ. Танихгүй эмэгтэйд итгэж үлдээсэний улмаас охиноо алдсан Б.Одончимэг бүсгүйн хэвлэлд өгсөн ярилцлагануудаас үүдэн ЦЕГ-аас энэ хэргийг мөрдөж байсан СХД-ийн цагдаагийн хэлтсийн эрэн сурвалжлах ажиллагааг үр дүнгүй байна гэж үзжээ. Ингээд энэ сарын 2-ноос УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалттай тэмцэх хэсэгт шилжүүлсэн байна. О.Номин-Эрдэнэ охин өнөөдрийг хүртэл олдохгүй байгаа тул эрэн сурвалжлах ажиллагаанд үндэсний үйлдвэрлэгчдийг татан оруулжээ. Үндэсний үйлдвэрлэгчдийн сүү, тараг гэх мэт сүү, сүүн бүтээгдэхүүнийг савласан хайрцагны шошгон дээр алга болсон охин болон сэжигтэн эмэгтэйн ам зургийг тайлбартайгаар тодорхой хугацаанд байршуулах аж. Одоогоор аль компаний ямар бүтээгдэхүүн дээр охины зургийг тавих вэ гэдгийг ярилцаж байгаа юм байна. Охиныг хайх ажиллагаа үргэлжилсээр байна.
Б.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )