2008 оны намраас хойш уран бүтээлээ хойш тавиад байгаа “Take off” хамтлагийнхан өөрсдийн дуртай чиглэлээр ажиллаж байгаа. Урлагийн хууль байхгүй уг салбар уналтанд орсон гэж үздэгээс тогоо шанага, дээл хувцаснаас өөр үг хэллэгтэй дууг хүлээж авах сэтгэхүйтэй хүн цөөн байгаад тус хамтлагийн дуучин Баясук харамсдагаа ч нуусангүй. Сонирхуулж хэлэхэд тэрээр ногоон хоолтон болоод хэдэн сарын нүүрийг үзэж байгаа ажээ. Мах идэхээ больсоноос хойш уурлаж уцаарлана гэдгийг мартаад байгаа гэнэ. Дотны хэдэн найзуудаа махнаас гарахыг уриалаад байгаа тэрээр мал гаргахад зовж тарчилсан амьтны муу бүхэн махандаа шингэдэг. Хөргөгчиндөө урт удаан хугацаагаар хадгалах нь хуучирсан үхдэл идэж байгаагаас ялгаагүй гэж үздэг юм байна. Тиймдээ ч таалагдсан бүсгүйгээ зөвхөн цагаан хоолны газар урьдаг гэсэн. Дуучин Баясукт зөвхөн спортлог болоод галбирлаг бүсгүйчүүд онцын их таалагддаг гэнэ шүү.
О.Сайнтуяа
Сэтгэгдэл ( 0 )