Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн УИХ, Засгийн газрын гишүүдийн хөрөнгө, орлогын байдалд харьцуулсан судалгаа хийжээ. Гэвч энэ талаарх мэдээллээ нийтэд түгээхээс болгоомжилж байгаа гэнэ. Дээрээ толгойгүй болсон энэ байгууллагад ер нь асуудлаа бие даан шийддэг ажилтан ховор бололтой. Бүгд нэг л юм болвол бие биенээсээ “яахав” гээд нүдээ бүлтийлгэн зогсдог гэнэ. Харин тэнд ажиллаж байгаа зарим эх сурвалжууд эрхэм улс төрчдийн хөрөнгө, орлогын харьцуулалтаас хамгийн өндөр өсөлттэйг нь зориг гарган нэрлэж байна. Хөрөнгө орлогоороо УИХ-ын гишүүн Д.Зоригт тэргүүлжээ. Яагаав, Ардчилсан намынхан болон бизнесийнхэн “шуудан” Зоригт гэдэг шүү дээ. Түүний орлого 26 тэрбумаар өсчээ. Энэ өсөлт нь мань эрийн хувьцааны арилжаа амжилттай болсонтой холбоотой болов уу. Дараа нь Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр нар орсон байна.
Х.Тулга
Сэтгэгдэл ( 0 )