МҮОНТ, “Miss Mongolia” холбоо хамтран “Miss International-2011” тэмцээнд эх орноо төлөөлж оролцох гоо бүсгүйчүүдийг өчигдөр шалгарууллаа. Өмнөх шалгаруулалтууд МҮОНТ-ээр хагас сарын турш реалити шоу маягаар өрнөсөн билээ. Олон төрлийн шалгаруулалтаас тунаж үлдсэн 16 бүсгүй өчигдөр Үндэсний циркийн тайзнаа мэдлэг боловсрол, авьяас чадвараараа өрсөлдөхийн зэрэгцээ үндэсний хувцас, гоёлын даашинз, усны хувцас өмсч гоо үзэсгэлэнгээ гайхууллаа. “Miss Mongolia-2011” тэмцээний Гран при шагнал буюу титмийн эзнээр ХУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан И.Төгсөө тодорч чамин хийцтэй мөнгөн титэм, таван сая төгрөгийн хамт гардсан юм. Мөн мисс бүсгүй маань Япон улсад ирэх арваннэгдүгээр сарын 10-наас арванхоёрдугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлэх “Miss International-2011” тэмцээнд эх орноо төлөөлж оролцох эрхийн бичгээр шагнуулав. “Miss Mongolia-2011” тэмцээний дэд байрын шагнал буюу “Miss Intercontinental” өргөмжлөлийг ШУТИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан Б.Билгүүнзаяа гардсан бол, “Мисс фото” өргөмжлөлийг Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Анужин хүртсэн юм. Уг тэмцээний титмийн эзэн И.Төгсөө өмнө нь “Монголжингоо-2007” тэмцээний “Шилдэг загвар өмсөгч”, “BBQ мисс-2007” тэмцээний дэд байр, “Miss Friendship International-2009” тэмцээний нэгдүгээр байр, “Манжуурын мисс-2009” тэмцээний тэргүүн байрт шалгарч байсан билээ. Уг тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь , топ модель Д.Болормаа, , “Look” агентлагийн захирал Н.Онондорж “Азийн модель” агентлагийн тэргүүн мисс Ч.Содтуяа, найруулагч “рок” Р.Мөнхсайхан, “Miss Mongolia” холбооны тэргүүн Б.Сумъяа, МДХ-ны тэргүүн Т.Одонгэрэл нар багтсан байлаа. /Уг тэмцээний бүх зурагнуудыг оруулсан болно. Бусад зурагнуудыг ЭНД ДАРЖ үзнэ үү/
О.Сайнтуяа.
Сэтгэгдэл ( 3 )
Харин тиимээ шал тэнэг охин тэмцээн дээр хол гар нь хохорчихсон яваад бсан шуу дээ оор гое охин. Бж л бн шуу дээ тэнэг охин. Яанаа мисс гэнээ
Тогсоо тарган бэлхуус байхгуй тэнэг хуухэн юмаа.
..uuuu