Сумын төвийн гудамжны уснаас эмэгтэй хүний цогцос олдов

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 15


Өнөөдөр дахиад л үхсэн хүний цогцос олдсон тухай өгүүлэх нь. Энэ явдал Дархан-Уул аймагт болжээ. Өчигдөр орой авсан мэдээллээс үзвэл тус аймгийн Дархан сумын гэр хорооллын дунд байдаг нэгэн тогтоол уснаас эмэгтэй хүний цогцосыг ойр хавийнх нь хүмүүс болон Онцгой байдлын албаныхан олж, гарган авчээ. Цагдаа нар уг цогцосыг хүлээн авсны дараахан удалгүй нэр хаягийг тогтоож амжсан байна.  Талийгаачийг 43 настай, Туяа гэдэг ажээ. Одоогоор чухам ямар шалтгаанаар усанд амиа алдсаныг тогтоогоогүй байна. Цогцосыг гаргахад ямар нэг гадны нөлөө гэхээр шинж тэмдэг мэдэгдээгүй гэнэ. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан хийж байгаа бололтой.

Х.Тулга

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top