Эмэгтэйчүүдийн хориход бослого гарчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 16

Монголд эмэгтэйчүүдийн хорих анги ганцхан бий. Тэнд хоригдол эх нярайлна, дуу хуур, хөгжөөн цэнгэл, хэрүүл тэмцэл, уйтгар гуниг, гэмт явдлууд өрнөнө. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа тэрхүү 407 дугаар ангид одоо арваад нялх үрс бойжиж  байгаа. Хоригдлуудтай уулзахаар очсон эргэлтийн хүмүүсийг хатуу чанд хянана. Саяхан тэндэхийн уулзалтын өрөөний цонхыг удирдлагууд нь битүүмжлэх шийдвэр гаргажээ. Цонхыг битүүлэхдээ бас төмөр сараалжин бэхэлгээ хийсэн байна. Гэтэл хоригдлууд үүнийг нь эсэргүүцэж эхэлсэн байна. Эхлээд хорих ангийн удирдлагад санал хүсэлт маягаар хэлсэн боловч ямар нэг арга хэмжээ аваагүй гэнэ. Тэгтэл хоригдлууд сүүлдээ үймээн дэгдээхэд хүрчээ. Хянагч нар нь харин хоригдлуудыг хайр найргүй бороохойдон зодож, заримыг нь сахилгад хийж “бослого”-ыг дарж авсан байна. Мөн бослого үймээнийг зохион байгуулсан хоригдлуудын ялын хэмжээг нэмнэ хэмээн сүрдүүлжээ. Уг нь хоригдлууд уулзалтын өрөөний цонхоор нар тусч байхыг хүссэн бөгөөд энэхүү хүсэлт нь биелээгүй тул тийнхүү бослого үймээнд хүрсэн бололтой. 

Х.Тулга

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top