Хуруугаа хөхөгчид болон самар зарж амь зуугч эмэгтэйн зодуурын зовлон дор үр зулбах гэж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 16


 

Хотынхон намар намартаа гудамжаар алхахдаа хуруугаа хөхөж явдаг онцлогтой. Гараа угаасан эсэх нь энэ үед ч бусдад хамаагүй. Учир нь тэд дуртай зүйлээ идэж буй. Хүний яаж идэхийг хорьж болохгүй. Гэхдээ наад зах нь ариун цэврийн дэглэм гэж бий л дээ. Эрүүл мэндээ хүмүүс голцуу өөрсдөө хариуцдаг. Гэтэл тэдгээр хуруугаа хөхөгчид харин бохироосоо болоод өвчлөх нь хэнд хамаатай билээ хэмээн ундууцах нь гачлантай. Самар цөмөгч тэдгээр хүмүүст зориулсан гэлтээ хууль уг нь бий. Эрүүл мэндийн тухай шинэ хуулиар эрүүл мэндээ хамгаалахыг иргэн бүрийн үүрэг гээд заачихсан. Гэвч самар цөмөн хуруугаа хөхөж буй хүмүүс үүнийг огт тоодоггүй. Ядаж энэ жил Богд хайрхан зэрэг самар ихтэй хэдэн ууландаа шавьжны эсрэг хор цацсан гэж байгаа. Иймээс тэрхүү хор цацсан газраас самар түүж авчраад хотынхоны хурууг нь хөхүүлэх нь бүр ч аюултай. Хор шингэсэн самар цөмөж хуруугаа хөхөхийг хүмүүс урьдын адил тоохгүй янзтай. Самар түүгчид нь мөнгө олж л байвал хүмүүс яаж хордох падлийгүй ажээ.

            Саяхан Сонгино хайрхан дүүрэгт тэрхүү хортой самар зарж байсан 28 настай Б.Бадмаа гэгч эмэгтэйд цагдаа нар шаардлага тавьж, самар зарахыг хоригложээ. Хэзээний л бусадтайгаа хэрүүл хийх дуртай монгол зангаараа мань эмэгтэй өөдөөс нь зад хэрэлдсэн байна. Нохой, гахай, П...да...гэх мэтээр хэлэх хэлэхгүй муухай үг түүний амнаас ус шиг урсана. Цагдаа нар сүүлдээ байж ядаад самрыг нь булаан авчээ. Сайхь эмэгтэй бүр галзуурч өгч. Тэр килограмм самрыг 5 мянган төгрөгөөр бөөндөж аваад аягаар зарж байсан юм байх. Шар нь гозойсон цагдаа нар түүнийг бас элдвээр харааж зүхсэн байна. Тэдэнд харилцааны соёл энээ тэрээ гэж юу байхав дээ, хөөрхий. Ийнхүү үзэлцсээр сүүлдээ нэг цагдаа нь Б.Бадмаа бүсгүйд гар хүрчээ. Цагдаагийн гар эмэгтэй хүнд чанга байлгүй яав гэж. Эрүү, хүзүү, шанаан тус газар нь хэд хэд цохиход эмэгтэй унаад өгчээ. Ингээд цагдаа нар самрыг нь хурааж аваад цааш хөдөлсөн байна. Араас нь өнөөх эмэгтэй босч ирээд “Жирэмсэн эмэгтэйд хүч хэрэглэлээ. Хүүхэд зулбавал та нар хариуцаарай” гээд хоцров. Б.Бадмаа  хоёр сартай жирэмсэн юм гэнэ. Дүүргийнхээ эмнэлэгт очих гэсэн боловч мөнгөгүйн гачлангаар дүүрэн тул чадаагүй байна. Одоо түүний бие тийм ч сайн биш бололтой. Бурхан минь, хорвоод мэндлэх өдрөө тэсэн ядан хүлээж, эхийн хэвлийд торнин буй тэр жаахан амьтан эсэн мэнд байгаасай даа.

            Хуруугаа хөхөгчид буюу түүхий болсон нь хамаагүй намар намартаа самар цөмж зугаагаа гаргагчид хийгээд аяга самар зарж амь зуугчдыг яалтай ч билээ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top