ДОХ-ын халдварын тохиолдол энэ жил 14-өөр нэмэгдлээ. Монголд халдвар тээгчдийн 78.6 хувь буюу 66 нь Улаанбаатар хотод, 13 нь орон нутагт, тав нь гадаадад амьдарч байгаа аж. Дээрх халдвартай хүмүүсээс 35 нь ДОХ-ын үе шатандаа шилжиж, ХДХВ-ийн эсрэг эмчилгээ хийлгэж, 13 хүн ДОХ болон бусад дагалдах өвчнүүдийн хүндрэлээр нас барсан байна. ХДХВ/ДОХ-той илэрсэн хүмүүсийн 80.4 хувь нь эрэгтэй, 19.6 хувь нь эмэгтэй хүн байгаа юм. ХДХВ-ийн халдвартай эрэгтэйчүүдийн 90.3 хувь нь эрэгтэйтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн 55.6 хувь нь биеэ үнэлэгч ба бэлгийн олон хавьтагчтай хүмүүс юм. Насны хувьд 20-45 насныхан 90 гаруй хувийг эзлэж байна.
Сэтгэгдэл ( 0 )