Альфа Моторс ХХК нь үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн арга хэмжээнүүдийн хүрээнд АТГазар, Оюуны Өмчийн Газар, МАҮЭХолбоо, Хьюндай Моторс Монгол ХХК -тай хамтран авто үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчид, Да Хүрээ, Авто плаза төвийн худалдаа эрхлэгчид болон Механик инженерийн сургуулийн багш оюутнуудын төлөөллийг оролцуулан уулзалт зохион байгуулсан нь салбарын хувьд цаг үеэ олсон оновчтой сайхан арга хэмжээ болж өнгөрлөө. Уулзалтын үеэр АТГазраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд хийгдэж буй ажлууд болон авто сэлбэгийн худалдаа эрхлэгчдэд тохиолддог Оюуны өмчийн эрхийг хангахтай холбоотой сэдвүүд зэрэг өргөн хүрээг хамарсан асуудлуудаар харилцан ярилцлаа. Мөн энэ арга хэмжээнд оролцож буй Альфа Моторс ХХК нь өөрийн импортлож буй сэлбэг бүтээгдэхүүнүүдийн гэрээт борлуулагч нарыг өргөжүүлэх шинээр бизнес эрхлэх бололцоог авто үйлчилгээний салбарт ажиллагсдад олгох боломжийн талаар саналуудаа танилцууллаа. Уулзалтын үеэр АНУ-ын K&N Engineering компанийн олон улсын бизнес хариуцсан захирал Кевин Флууди оролцож дэлхийд нэрд гарсан автомашины агаар шүүгч болон тосны шүүлтүүрийн талаар танилцуулж нийт оролцогчдын сонирхсон асуултанд хариулж, бүтээгдэхүүний онцлогийн талаар дэлгэрэнгүй сонирхолтой яриа танилцуулга хийсэн нь оролцогчдын таашаалд ихээхэн нийцсэн арга хэмжээ болж өнгөрлөө.
Сэтгэгдэл ( 0 )