Урлаг соёлын одууд, нэртэй бизнесмен, алдартнуудын эхнэрүүд гээд Монголын олны танил хүмүүсийн амьдралыг ихэвчлэн нийтэлдэг нэгэн сэтгүүлийг эргүүлж суутал "Алтжин групп"-ын Г.Алтан хатагтайг кегелийн дасгал байнга хийдэг гээд биччихэж. Үүн дээрээс санаа аваад хэлэхэд сексээс таашаал авахад зөвхөн сэтгэл санаа төдийгүй бидэнд тэр бүр мэдрэгдэж, анзаарагдаад байдаггүй олон жижиг дотоод булчингууд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Эдгээр дасгал нь түүнийг зохиосон хүн болох доктор Кегелийн нэрээр ийн нэрлэгдсэн бөгөөд шээс гадагшлуулах сүв, давсаг, умай, шулуун гэдсийг тогтоон барьж байдаг булчингуудыг хөгжүүлэхэд зориулагдсан юм. Эмэгтэй хүн уг дасгалыг хийж булчингаа сайн хөгжүүлвэл төрөлтийн үеийн болон төрөлтийн дараа үеийн өвдөлтийг багасгаж, төрсний дараа арьс урагдахаас сэргийлдэг. Дээрээс нь эдгээр дасгалыг байнга хийх аваас сексээс авах таашаалыг нэмэгдүүлэхээс гадна ханиах, найтаахад үтрээнээс шингэн удирдлагагүй гарахыг багасгадаг сайн талтай байдаг. Кегелийн дасгалыг байнга хийх нь эрэгтэй, эмэгтэй бүх хүнд ашигтай. Алтан хатагтайд эдгээр дасгалын DVD нь хүртэл байдаг аж. Ингэхээр амьдралын амин чухал хэрэгцээнүүдийн нэгэн хэсэг болсон сексээс таашаал авах тал дээр бизнесмен хатагтай маань асуудалгүй бололтой.
М.Гэрэлцэцэг
Сэтгэгдэл ( 1 )
Алтжин төвд одоо бага Алтан гэж өөрийгөө нэрлэсэн аймаар шулам байнаа. Бүх түрээслэгчдийг дарамтлана. Эгчийхээ хөрөнгөнөөс халбагаар хутгана уу шанагаар хутгана уу миний дур гэж загнана. Өнцөг булан бүрд заваарсан юм хийнэ. Гол наймааны сезонуудаар хаа сайгүй түрээслэчинэ. Нуль алт зүүсэн шулам тэгчээд бас болоогүйээ алтангаа байнга муулж явна. Бөгсөөрөө олсон байшин гэж ирээл