Энэ жилийн ургац хураалт урьд жилүүдийнхээс арай эрт эхэллээ. 9 дүгээр сар гарахаас өмнө хураалтын ажилдаа орсон юм. Энэ нь цаг агаарын онцлогтой холбоотой байлаа. Цас эрт орох төлөвтэй. Тэгвэл тариа хураалтанд хүндрэл учирна. Төмс хүнсний ногоо ч ялгаагүй, хүйтэнд хайрагдах аюул нүүрлэнэ. Одоогоор ургац хураалт 25 хувьтай байгаа бөгөөд өнөө жил нийтдээ 420 мянган тонныг авах юм. Харин 170 мянган тонн төмс, 90,5 мянган тонн бусад ногоо хураан авах ажээ. Ийнхүү урьд жилүүдийнхээс илүү ургац авах төлөвтэй байгаа гэнэ. Хүн хүч, техникийн нөхцөл, боломжийн хувьд ч санаа зоволтгүй болсон гэж мэргэжилтнүүд нь хэлж байна.
Х.Тулга
Сэтгэгдэл ( 0 )