“Энэрэнгүй” гудамж

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 20

Нийслэлийн дүүрэг тус бүрт хуваарилагдсан тэрбум төгрөг, бусад хөрөнгө оруулалтын эх үүсвэрээс хотын гудамжийг энэрэнгүй болгох ажил хийгдсээр намартай золголоо. Хараагүй хүн таягаараа мэдэрч явах ховилтой зам, тэргэнцэртэй хүн өөрөө явах зориулалттай налуу зам, амарч зугаалж яваа хүмүүс суух сандал, хогийн сав, ногоон бүс гээд багагүй ажлыг нугалсан харагдах нь бахархмаар.  Гэвч энэ их ажлыг хийлээ гээд хотын гудамж энэрэлгүй хэвээр үлдсэн нь харамсалтай.
Европын хотын гудамжинд хүссэн газартаа явган алхалсаар хүрэх боломжтой, дээр нь хаа сайгүй сандал, хогийн сав, хэсэг явж байгаад л уух ус тааралдахад нь ихэд гайхаж, бас баярладаг байснаа санаж байна. Одоо бодоход, жинхэнэ энэрэнгүй гудамж гэдэг тэр байж. Гэтэл манай нийслэлд амарч зугаацах зориулалт бүхий хэсгээс бусад газарт нэг ч сандал хийгдсэнгүй. Хотын гудамж тэр чигээрээ эрүүл чийрэг, бие бялдрын хөгжил сайтай, хурдан гүйж, алхалж чаддаг хүмүүст зориулагдсан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ийм ч учраас бие муутай, өндөр настай, бага насны хүүхэдтэй болон жирэмсэн эхчүүд гэнэт бие нь муудлаа гэхэд суух нь байтугай зогсох боломжгүй орчинд зорчиж, хамгийн наад захын туслалцааг ч авч чадахгүй байх нөхцөл бүрджээ.
Автобусны зарим зогсоолуудад ганц хоёр сандал харагддаг ч, “монголчуудад ийм л юм байхад болно” гэсэн хүйтэн сэтгэлээр хандаж, зөвхөн компанийнхаа рекламыг тавих зорилго агуулсныг нь гэрчлэх мэт, Худалдаа хөгжлийн банк тэргүүтэй байгууллагуудын зар сурталчилгааны саравчнууд ёрдойн харагдах нь “автобусны буудал” гэж нэрлэхэд үнэхээр хэцүү. Хэдэн номерын ямар чиглэлийн автобус зогсдог, хэдэн минут тутамд явдаг, ямар үнэ тарифтай зорчдог гээд хамгийн наад захын мэдээлэл огт байхгүй. Хогийн сав нь гэхэд л олон хүүхэдтэй айлын хэрэглээг ч хангахгүй болов уу гэмээр нүд хуурах төдий жижигхэн, ангилал зэрэглэл гэж огт байхгүй. Автомат утас, ариун цэврийн өрөө, ундны ус гэх мэт хүний наад захын хэрэглээг хангах зүйлс өдрийн од мэт ховор. “Хүнлэг, энэрэнгүй, ардчилсан” гэх олон тодотгол бүхий энэ нийгэмд монгол хүн ийм хотод амьдарч, ийм үйлчилгээг авч байна.

“НИЙГЭМШЭЭГҮЙ” НИЙТИЙН ТЭЭВЭР
Ердөө хэдхэн хоногийн өмнө, есдүгээр сарын 13-ны өдөр 13.10 цагийн үед бие муутай болов уу гэмээр хоёр хүн Жуковын музейн буудлаас автобусанд суухад, жолооч “хурдан суу” гэж зандраад, хаалгаа тас хийтэл хааж, бараг л сууж амжаагүй байхад нь огцом хурдтай хөдөлсөн юм. Энэ үед зогсож явсан баахан хүн, түүний дотор кондуктор эмэгтэй нь хүртэл бүгд... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top