“B” продакшнаас уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн дуучдын нэг бол Э.Агиймаа . Хамтран ажиллагч уран бүтээлчид нь түүнийг овоо юм дуулгах авьяастай нэгэн гэж тодорхойлдог ч, залуу хүүхэд байж залхуу нь хэтэрсэн гэх нь ч бий. Үнэндээ дуучин Агиймаа залхуураад таг болов уу, аль эсвэл хэвлэлээр цацагдаад байгаа шиг бие давхар болсон уу гэсэн таамаг цөөхөн ч гэлээ түүнийг сонсдог хэсэг залуусын дунд явсаар байсан. Тэрээр “В продакшнаас” гарснаасаа хойш “шилтэй цэнхэртэй” нөхөрлөж нэлээдгүй жин нэмсэн ч саяхнаас “New Star”студийн хөгжмийн найруулагч С.Гантөрд хэд хэдэн дууны захиалга өгсөн аж. Удахгүй болох тоглолтон дээрээ шинэ дуунуудаа дуулах юм байна. Ямартай ч дуучин бүсгүй маань архинаас гарч уран бүтээлдээ эргэн оров бололтой.
М.Гэрэлцэцэг
Сэтгэгдэл ( 0 )