Хэрвээ миний найз надаас илүү гарвал би түүнийг алдаггүй юм аа гэхэд чадаж байж салдаг

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 23

Намайг жоохоон байхад штээ би сайн санадаг юм аа. Аав, ээж, эмээ, өвөө нар л “Монголчууд бид ч энэ тамын тогооны үлгэр шиг л явах юм даа” гээд л ярьдаг байсныг. Тэр үед нь бодохдоо нэг л их том хүн чанадаг тогоо байдаг юм байх л гэж боддог байсансан. Мэдээж уншигч та ч гэсэн жоохон байхдаа тэгж л боддог байсан байлгүй дээ, тээ! За энэ ч яахав, би энэ удаад олон хоног бодсоны эцэст энэ нэг хэдэн төвийн тухай бичихээр шийдлээ л дээ. Төв гэхээр Англи хэлний төв ч юм уу эсвэл нэг сургалтын төв гэж бодож байгаа бол үгүй шүү.
Америкчууд бусад улсаас юугаараа ялгардаг вэ гэж асуувал бараг бүгд л эрх чөлөөгөөрөө гэх байх. Гэхдээ нэг талдаа тийм ч нөгөө талдаа бол бас өөр. Энэ бол БИ төв буюу I center. Тойроод яахав шууд л бичье. Яагаав дээ, нөгөө кинон дээр гардаг шдээ. Нэг хар нөхрийг бүгд харахаар би яасан юм та нар намайг хар болохоор ингээд байгаамуу гээд л. Тэгснээ нөгөө нэг нөхөр нь би л чухал гээд л. Тэдний школ нь бас боловсрол нь ерөөсөө л энэ байдаг. Тэгсэн хэрнээ тэд БИ төвтэй хэрнээ БИД хэмээх ойлголт дээр нэгдэж бас чаддаг нь спортоор, бас бус олон зүйлээр, бүр цаашилбал киногоор нь харагддаг. Гэтэл Монголчууд бид чинь цээжээ дэлдээ л, бид цөөхүүлэхнээ штээ, амьддаа бие биенээ хайрлъя гэж ирээд л халхаараа явсхийж гарна. Яг амьдрал дээрээ жинхэнэ БИ төвөөр амьсгалж байгаам. Хэрвээ миний найз надаас илүү гарвал би тэрнийг алдаггүй юм аа гэхэд ядаж, чадаж байж салдаг. Уулзвар дээр зогсоод хоёр машин хаазлана тэгээд заавал би хажуу талынхаа машинаас түрүүлж л урд гарна гэж байгаа. Нэг иймэрхүү. Ам дамжиж ярьсаар байгаад бараг сүүлдээ нэг итгэх шахсан сэдэв нь... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top