Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ хувьцаат компанийн цахилгаан дамжуулах агаарын шугамд өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэх гэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс хойшхи Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дамбадаржаа, Сэлх чиглэлийн гэр хороолол, Яргайт, Хандгайт зуслангийн бүх хэрэглэгчид энэ сарын 24-ний Бямба гаригийн өглөөний 05.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл цахилгаан түр хязгаарлахаар болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )