Маргааш зарим газраар цас орно

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 25
2011 оны 09 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг уншигч та бүхэнд хүргэж байна.

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, говь, талын нутгаар 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Малчид, тариаланчдын анхааралд: 26-27-нд газар тариалангийн бүс нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, эрс сэрүүсэхийг анхааруулж байна.
              
УЛААНБААТАР ХОТ:
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт : 6 градус дулаан, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
 
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө  бүх нутгаар 19-24 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭН-БАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас  секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top