Биеэ үнэлэгчдийг баасан гаригт шүүнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 25

Хил дамнуулан хүн худалдсан хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Атартуяа түүний нөхөр С.Энхжаргал, Н.Атархишиг нарыг  Чингэлтэй дүүргийн шүүхэд энэ сарын 29-ний өдөр шүүнэ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 124.2 буюу биеэ үнэлсэн, санхүүжүүлсэн, зуучилсан, зохион байгуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татжээ.Сануулахад 2009 онд хууран мэхлэх замаар зургаан охиныг хил дамнуулан худалдсан хэрэгт яллана. Тэдний гэм буруутай нь  анхан шатны шүүхээс  тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 201-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 300-400 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top