МАХН-ын шатсан цагаан ордны буурин дээр босгож буй МАН-ын Тусгаар тогтнолын ордны барилгын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байгаа гэнэ. Уг нь ордныг ардын хувьсгалын 90 жилийн ойгоор ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаад энэ есдүгээр сард болгон хойшлуулаад байсан юм. Гэхдээ чанартай гүйцэтгэж, бат бөх ордон босгохын тулд ордны үүдийг нээж, өрхийг татах ёслолыг ирэх аравдугаар сарын сүүлч хүртэл хойшлуулсан байна. МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд ордны ажлын гүйцэтгэлтэй өчигдөр биечлэн танилцжээ.
Ордонд зөвхөн МАН үйл ажиллагаа явуулах бус нийслэлийн иргэдийн соёлын нэг төв болгохоор тохилог танхимууд байгуулж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )