Гавьяат жүжигчин У.Уранчимэг Драмын урлагт шинэ өнгө аястай гол болон туслах дүрүүд бүтээсэн нь олны талархлыг ихэд хүлээдэг. Драмын театрын авьяаслаг өнгөлөг бүсгүйчүүдийн нэг тэрээр нэг хэсэг рок попынхныг ажилгүй болгох шахан дуулж бүжиглэж, ганц хүний жүжиг хүртэл тоглон мандан бадарч явсан удаатай. Энэ жил У.Уранчимэгийг гавьяат цол авсанд түмэн олон нүдээ олсон шагнал боллоо хэмээн өөрсдөө энгэрээ цоолсон мэт баярлаж суусан билээ. Түүнийг нэр шигээ уран гоолиг биетэй хэмээн шагширч суудаг эрчүүдээс гадна нууцхан атаархлын харц шидэлдэг бүсгүйчүүд ч цөөнгүй. Тэгвэл жүжигчин бүсгүйн маань гоолиг сайхан байхын нууц нь оройд мөнгөн аяганд ус хонуулж өглөө өлөн элгэн дээрээ уудагт байдаг гэнэ шүү хүүхнүүд ээ.
М.Гэрэлцэцэг
Сэтгэгдэл ( 0 )