Манай урлагийнхан ч аливаа зүйлийг хуулбарлаж, дуурайхдаа тун гаргуун юм аа. Бараг л мэргэшсэн гэж хэлж болохоор. Эхний үед гадаадын хамтлаг, дуучдын уран бүтээлээс санаа авч байгаа нэрээр халхавч хийгээд эвтэйхэн хуулбарладаг байсан бол, одоо бүр ил цагаандаа гарчихаж. Тухайн дууны үе аяыг бүр клиптэй нь хамт дуурайж хийхээ хэнээр ч заалгахгүй сүрхий улс юм гээч. Сүүлдээ гадаадын оддын стиль имиж, бүжгийн хөдөлгөөнөөс эхлээд л бүх зүйлийг нь монгол хувилбарт оруулж эхэлсэн. “
Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаярт алдарт дуучин Рианна болон “Зууны хамгийн дур булаам бүсгүй”-гээр тодорсон жүжигчин Мэрилэн Монрогийн дүр төрх ихэд таалагддаг юм билээ. Хэсэг хугацаанд үсээ шараар будуулж, өвөрмөц байдлаар засуулж байсан. Өдгөө ч тэр өнгө нь хэвээрээ буй. Харин дуучин бүсгүй дур булаам, эмэгтэйлиг төрхөөсөө уйдсан уу, яасан. Сүүлийн үед ид нэрд гарч яваа дуучин Рианна шиг этгээд стилиэр гоёх болжээ. Төмөр тоноглол, гялалзсан шигтгээтэй рок загварын хувцас болон өвөрмөц үсний засалт нь түүнд зохисон гэж ванлий. Даанч хэн нэгний хуулбар төрх гэж бодохоор жаахан тиймхэн.
Бас болоогүй ээ, “Киви” хамтлагийнхаа “Чамд амжилт хүсье” нэртэй ээлжит тоглолтын хувцсыг дэлхий дахинаа алдаршсан дуучин Беонси Ноулзын өмсгөлтэй адилхан хийлгээд авсан удаатай. Тэгвэл... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )