Монголын рок попын түүхэнд анх удаагаа загвар өмсөгч охидоос бүрдсэн “Catwalk” гэх хамтлаг мэндлээд удаагүй байгаа. Тус хамтлагийн бүрэлдэхүүнд О.Пүрэвдулам, Т.Туяамаа, Э.Тунгаа, Н.Марал нар багтаж байсан. Гэтэл саяхнаас тус хамтлагийн гишүүн Н.Маралаа хамтлагаасаа гарчээ. Тиймээс цаашдаа “Catwalk” гурван гишүүнтэй уран бүтээлээ хийх аж. Хамтлагийн гишүүн Н.Маралаа яагаад хамтлагаа орхих болсон нь одоогоор тодорхойгүй байна. Харин тэдний анхны клип болох “One Night Stay” багагүй шүүмжлэлд өртсөн ч “Catwalk” хамтлагийн охид дараа дараагийнхаа клипний ажилд шаргуу оржээ. Тиймээс удахгүй сонин содон өнгө төрх бүхий клипүүд нь үзэгчдийн хүртээл болох нь ээ.
Сэтгэгдэл ( 0 )