Монголын анхны чөлөөт телевизүүдийн нэг “25-р суваг телевиз” 15 жилийн ойгоороо Монголын рок попын аваргуудыг оролцуулсан “ Ностальгия” тоглолтыг зохион байгуулав. “Харш”, “Инээмсэглэл”, “Айзам-2”, “Болор”, “Элкондр”, “Хурд”, “Чингис хаан”-ы Жагаа, Даашка, Сараа, Ариунаа, Сэрчмаа, Байзада нараас гадна шинэ залуу уран бүтээлчид оролцсон уг тоглолтыг 25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Алтантүрүү, хөтлөгч Гүрбазар нар хөтөллөө. Хөтлөгч Алтантүрүү гавьяат жүжигчин Т.Ариунааг зарлан тайзнаа гаргах үеэрээ “Ариунаа эгчээ, танайд хонож болох уу, үзэгчдийн өмнө ам өчгийг чинь авмаар байна” хэмээн их сэргэлэн асуусан боловч дуучин Т.Ариунаа түүнээс илүү сэргэлэнтэж “Сайхан баярлаарай” гэхээс өөр хариу өгсөнгүй. Дуулж дууссаных нь дараа хөтлөгч Гүрбазар дахин энэ талаар сануулсан ч Ариунаа дурсамж дэлгэсэн шиг “эвтэйхэн” мултаж бас л чадлаа. Алтантүрүү, Гүрбазар нар хоёр талаасаа хамжиж хичээсэн ч МУГЖ Төмөрийн Ариунааг үг алдуулж даанч чадсангүй. Юутай ч гавьяат маань гэртээ хүн хонуулах туйлын дургүй бололтой.
О.Сайнтуяа.
Сэтгэгдэл ( 0 )