Монгол бол Азидаа загвар болсон ардчилал юм

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 28

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тунисын Ерөнхий сайд Мохамед Ганучитай уулзлаа. Ноён М.Ганучи “Ардчиллыг шинээр тогтоогоод удаагүй байгаа Тунис Улсад бусад орны туршлага, дэмжлэг маш их хэрэгтэй байгаа бөгөөд чухам тийм дэмжлэгийг үзүүлж чадах орнуудын нэг бол Монгол Улс гэж би бодож байна. Танай улс ардчиллыг бэхжүүлэх суурь болсон Үндсэн хуулиа батлахаас эхлээд , ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хүртлээ маш их бэрхшээлийг туулсан нь дамжиггүй. Гэвч 20 жилийн богино хугацаанд чамлахааргүй амжилтад хүрлээ. Энэ жил Киргиз Улс танай ардчиллын туршлагыг судлахаар төлөөлөгчдөө илгээсэн гэж би сонссон. Бид ч мөн адил ирэх жил гэхэд өөрийн хүмүүсээ Улаанбаатарт илгээж туршлага судлах хүсэлтэй байна” гэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ардчиллыг бэхжүүлэхэд олж авсан туршлагаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв. “Хүний эрхийг хангасан, авилгагүй ил тод засаглалтай, хуулиа шударгаар даган мөрддөг тийм нийгмийг бүтээх нь амаргүй урт удаан үйл явц юм. Гэвч танай улсын Засгийн газар, ард түмэн сайн засаглал тогтоож, ардчилсан нийгмийг амжилттай бэхжүүлнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж тэрбээр ярилаа. Мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хүрээндээ гишүүн орнуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, ардчиллын боловсролыг дэмжих чиглэлд анхаарч байгаа тухайгаа хэлэв. Тунисын Ерөнхий сайд Мохамед Ганучи ойрын хугацаанд холбогдох яам тамгын газрын түвшинд ярилцаж, туршлага солилцох ажлыг эхлүүлэх хүсэлтэй байна гэлээ. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top