Мисс И.Төгсөө онгоцны үйлчлэгчид гологджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 29


 Энэ жилийн “Miss Mongolia-2011” тэмцээний титмийг авсан И.Төгсөө оролцсон миссийн тэмцээнийхээ тоог нь алдаад байгаа гэнэ. Тэрээр анх  “Үнсгэлжин” –ээс эхлээд  “Монголжингоо-2007” тэмцээний “Шилдэг загвар өмсөгч”, “BBQ мисс-2007” тэмцээний дэд байр, “Miss Friendship International-2009” тэмцээний нэгдүгээр байр, “Манжуурын мисс-2009” тэмцээний тэргүүн байрт шалгарч байсан. Үүнээс гадна “Charlie’s Angels” агентлаг, “Beauty on  top of the world” төрийн бус байгууллагаас хамтран өнгөрсөн жил зохион байгуулсан “Монголын гоо үзэсгэлэн дэлхийн тавцанд” тэмцээнд тэргүүн байр эзэлж байлаа. Харин одоо “Miss Mongolia-2011” тэмцээний титмийг гардсан болохоор “Miss International-2011” тэмцээнд эх орноо төлөөлж оролцох гэж байгаагаас гадна ирэх нэгдүгээр сард Турк улсад зохиогдох “Miss globe international-2010” тэмцээнд оролцох ажээ. Гадаад дотоодын олон миссийн олон тэмцээнд оролцож чамлахааргүй амжилт үзүүлээд байгаа   отгон мисс  И.Төгсөө харин онгоцны үйлчлэгчид тэнцсэнгүй. Учир юув хэмээвээс тэрээр багын   онгоцны үйлчлэгч болох туйлын сонирхолтой байжээ. Гэвч онгоцны үйлчлэгчид тавих шаардлага их хатуу.  1,75 см өндөртэй байх ёстой байтал мисс бүсгүй маань 1,80 см байв. Ингээд  нуруу  өндөрдсөн  гэсэн шалтгаанаар мисс бүсгүй маань онгоцны үйлчлэгчид гологдсон байна.  Гэхдээ багынхаа хүсэл мөрөөдлийг хаяхгүй гэсэн зорилго өвөртөлж яваа гэнэ шүү.

О.Сайнтуяа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top