Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлшиж баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно, бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 4-9 метр. Зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 3-8 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн баруун хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 7-9 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 6 градус хүйтэн , харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
4-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 3-8 метр. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 2-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн
Сэтгэгдэл ( 0 )