Дэлхийн хамгийн залуу ээж 5 настай

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 30


Андын нуруунд оршин суудаг ядуу амьдралтай энэтхэг эмэгтэй 90 см өндөр бяцхан охиноо дагуулан эмч Жералдо Лозада дээр иржээ. Тэрбээр цүдгэр гэдэстэй охин нь чөтгөрийн хорлол болсон тул арилгаж өгөөч гэж эмчээс гуйсан байна. Лина Медина гэх бяцхан охиныг анх савны хорт хавдар туссан гэж бодож байсан эмч үзлэг хийж, амьдралдаа гайхаж байгаагүйгээрээ гайхжээ. Учир нь бяцхан Лина найман сартай жирэмсэн болохыг тогтоосон байна. Лозада эмч охиныг Перу улсын нийслэл Лима хотын эмнэлэгт дахин шинжилгээнд оруулж, жирэмсэн гэдгийг нь баталжээ. Үүнээс сарын дараа буюу 1939 оны тавдугаар сарын 14-нд Лина охинд мэс засал хийж, хүүхдийг нь төрүүлсэн байна. Лина охин ердөө 5 насандаа 2,7 кг жинтэй хүүтэй болж, эмч Жерардогийн нэрээр нэрлэжээ.  Жерардо хүүг Линагийн эгч нь асарч байв. Харин Лина 10 нас хүрмэгцээ хүүгээ асрамжиндаа авсан байна.

М.Гэрэлцэцэг

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочид(43.242.243.119) 2024 оны 10 сарын 19

Энэ үнэхээр бодит байдал дээр болж байсан зүйл тэр үеийн зураг нь хүртэл баталгаажуулан байдаг болхоор муулхаа болицгоо\n

6  |  2
Зочид(103.229.122.242) 2024 оны 10 сарын 19

Шал худал мэдээлэл байна тавхан настай нялх амьтан жирэмсэлж гэнэ дээ энийг тэгээд үнэмших саруул ухаантан байна гэж бодсон ум байхдаа чаавас

4  |  2
(103.10.20.85) 2024 оны 10 сарын 19

xxa hnteigee unttsin

5  |  3
Top