”Зууны Манлай ” дуучин Б.Сарантуяа СУИС-т гурван удаа шалгалт өгөөд тэнцээгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 30

14-р Далай ламын сургаалд “Их азгүйтэл их ололт дагуулдаг” гэсэн үг бий. Энэ үг ор хоосон зүйл биш бололтой. Монголын сайхан хүүхнүүд гэхэд л уралдаант шалгалтанд бүдэрч, бас тэдний энэ бүтэлгүйтэл өөрсдийнх нь амьдралыг орвонгоор нь өөрчлөн нэр алдрын сэнтий дээр авчирч байсан түүх байдаг аж. МУГЖ, “Зууны манлай дуучин Сарантуяа  СУИС-д гурван удаа шалгалт өгөөд тэнцээгүй гэнэ. Аргаа барсан бүсгүй сургуульгүй хоосон хоцрохоос айж, бараа судлаач болохоор шийдэн конкурсс өгсөн ч бас л тэнцээгүй гэдэг. Хөдөө аж ахуйн дээд сургуулийн хуваарь авч, нягтлан бодогч болохоор гурван жил өглөө бүр Зайсан луу автобусанд чихэлдэж явсан ч хожим түүний  хүсэл  биелж, дуучин болохоор СУИС-д тэнцсэн аж. Харамсалтай нь хичээл тасладаг, дур мэдэн энд тэнд тоглолт хийдэг хэргээр сургуулиасаа хөөгдөх дээрээ тулж, хүсч байж орсон СУИС-аа ч орхисон  аж. Тэглээ гээд дуучин бүсгүй өдгөө амжилтанд хүрсэнээрээ алдаагүй гэдгээ амьдралаараа нотолж байгаа билээ.

О.Сайнтуяа.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top