Н.Даваа нарыг батлан даалтанд гаргалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 30

 Анод банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, гишүүн Н.Даваа нарыг өчигдөр батлан даалтад гаргажээ. Тэдний өмгөөлөгчдийн хүсэлтийг Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцээд, батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байна.  Тэднийг цагдан хорих хугацаа өнөөдрөөр дуусгавар болох байсан юм. Анод банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, гишүүн Н.Даваа нарыг 1200 хувьцаа эзэмшигчийн мөнгийг хувьдаа завшиж, бусдад  их  хэмжээний хохирол учруулсан, банкны хууль тогтоомж зөрчсөн, банкны эд хөрөнгийг завшсан, иргэдэд хувьцаа борлуулж, мөнгө завшсан  хэрэгт буруутган, 2009 оны арванхоёрдугаар сард цагдан хорьж байсан юм. Улмаар тэднийг батлан даалтад гаргасан ч өнгөрөгч тавдугаар сараас дахин цагдан хорих шийдвэр гарснаар дөрвөн сар хоригдосны эцэст өчигдөр батлан даалтад гаргажээ. Хоригдож байх хугацаандаа байхдаа Н.Даваагийн бие муудаж, Клиникийн нэгдсэн I эмнэлэгт шулуун гэдэсний мэс засалд орсон бөгөөд тэрээр  одоогоор эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлсэн хэвээр  байна.  

Б.Эрдэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top