Рок Р.Мөнхсайханы охин М.Сонор саяхан “Витамин” нэртэй цомгоо худалдаанд гаргасан билээ. Аавынхаа шийрийг хатааж альтернатив урлагт зүтгэж буй залуухан дуучин бүсгүй маань хайр дурлалыг амин дэм, витаминтэй зүйрлэвэл хүмүүст хүрч содон байх болов уу хэмээн бодсон тул бусдын адил хайр хайр гэж дуулахыг хүсээгүй гэдэг. Тэрээр нүцгэн зургаа урлаг талаас нь бол зуруулж, авахуулахад татгалзах юм байхгүй гэлээ. Үүнээс гадна кинонд тоглох санал ирвэл татгалзахгүй тэр дундаа аймшгийн кинонд тоглох сонирхолтой явдгаа ч нуусангүй.
М.Гэрэлцэцэг
Сэтгэгдэл ( 0 )