Ардчиллын алтан хараацайн нэг С.Зориг агсны таалал төгссөн өдөр маргааш буюу аравдугаар сарын 2. Одоогоос 13 жилийн өмнөх яг энэ өдөр буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдрийн шөнө гэртээ бусдын гарт онц хэрцгийгээр хөнөөгдсөн С.Зоригийн хөшөөнд жил бүрийн энэ өдөр хүндэтгэл үзүүлдэг билээ. УИХ-ын гишүүн, Иргэний зориг намын дарга С.Оюун маргааш 11.00 цагаас ахынхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөнө.
Сэтгэгдэл ( 0 )