Өнөөдрөөс Солонгос хэлний шалгалтанд тэнцсэн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 01

Өмнөд Солонгос улсын хөдөлмөрийн бирж Монголоос нийт гурван мянган ажилчин гэрээгээр авч, ажилуулахаар нийслэлд есдүгээр сарын 3, 4-нд , харин Хангайн болон баруун бүсийн нутгаар есдүгээр сарын 3-нд солонгос хэлний төвшин тогтоох шалгалт авсан билээ. Улсын хэмжээнд солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад 12 мянга гаруй хүн хамрагдсанаас 5154  нь тэнцсэн билээ. Шалгалтад тэнцсэн иргэд www.hudulmur.mn сайтаас өөрсдийн бүртгэлийн дугаарын дагуу доорх таван эмнэлгийн алинд нь хуваарилагдсан болохыг мэдэж, тухайн эмнэлэгт хандах ёстой юм. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийх гэрээт эмнэлгүүд доорх хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ. Өнөөдөр буюу 10-рсарын 1-нд  “Өнөр Үжин” лаборатори болон “НЮС” лабораторид шалгалтад тэнцсэн иргэдийг эмнэлгийн үзлэг хамруулж байна.

Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийх гэрээт эмнэлгүүд нь:

  • Шастиний нэрэмжит төв эмнэлэг: Аравдугаар сарын 3-10-нд. Нийт 2000 хүн
  • ЭМШУИС-ийн Био анагаахын сургууль: Аравдугаар сарын 3, 4-нд. Нийт 700 хүн
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв. Аравдугаар сарын 3-5-нд. Нийт 900 хүн.
  • “Өнөр Үжин” лаборатори: Аравдугаар сарын 1, 2-нд. Нийт 600 хүн
  • “НЮС” лаборатори: Аравдугаар сарын 1, 2-нд. Нийт 954 хүн өглөөний 08-12.00 цагийн хооронд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах боломжтой юм байна.

Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдахдаа өлөн байх, өлөн шээсээ цэвэр саванд хийж авчрах, шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн ундаа, хэт чихэрлэг амттан болон өөх тостой хоол, хүнс хэрэглэхгүй байх шаардлагатайг анхааруулж байна.

Харин бичиг баримт бүрдүүлэлтийн тухайд:

  • Гадаад паспорт, эсвэл иргэний үнэмлэх
  • Бүртгэлийн шар хуудас
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний хураамж төлсөн баримт /45000 төгрөг/
  • Хоёр хувь цээж зураг. /Сүүлийн 3-6 сард авахуулсан 3х4 хэмжээтэй/

Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн хүмүүсийн хувьд БНСУ-д гэрээгээр ажиллах эрх нь нээгдэнэ гэж ойлгож болно. Тиймээс тэдгээр хүмүүсийн нэрс энэ оны сүүлээр буюу ирэх арванхоёрдугаар сар гэхэд БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр тавигдах юм байна.

Б.Эрдэнэ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top