М.Энхсайханы “улс төрийн хорлол” сэдрэв

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 03

“Чоно идсэн зэмэндээ гурав эргэдэг” нь араатны  жам. Харин аль хэдийнэ улс төрд орон зайгаа олж ядан ардчилагчид руу нулимж орхиод одсон тэрээр ардчилагчдыг дахин  эргэж бараадах нь ээ.  Улс төрийн гашуун  хорлолыг  Ардчилсан намд М.Энхсайхан авчирч байлаа. Төрийг ёстой хутган үймүүлж чадаж байсан. Тэрхүү ужиг одоо эхлэх нь ээ.   “Ард баян бол улс баян”,” Данзантан ингэж сургаж байсан. Энэ бол манай намын барууны бодлогын эрхэм чухал зүйл та нар бүү март” гэхчилэн  айлдаж байсан энэ нөхөр өнөөдөр  хаа холын америк энэ  тэр барууны  бодлого монголд идээшихгүй  ээ  гээд хэлсэн үг үзэл санаанаасаа  холбирлоо.   Ардчилсан социалист үзэл бол хамгийн харгис онол үзэл баримтлал гэдгийг бэлээхнээ хүн төрөлхтний туулж ирсэн түүх харуулдаг.  Германы фашизм  40 гаруй сая хүнийг хүйс тэмтэрсэн. Тэд ардчилсан социалист үзэл баримтлалыг хэрэгжүүлсэн нь энэ.  Одоо  Иракийн БААС намыг хар л даа та нар.  Юу болж байна. / МАХН / Н.Энхбаяр энэ онолыг аваад явж байгаа.  Удахгүй мухардалд орох нь гарцаагүй. Харин Ардчилсан намын барууны онол үзэл баримтлал бол улс эх орноо  хөгжлийн цоо шинэ замд гарцаагүй  хөтлөн оруулах  болно”  гэхчилэн  биднийхээ толгойг  хэдхэн   жилийн өмнө мунхартал нь сэнхрүүлж байлаа шүү дээ. Өнөөдөр  Ардчилсан намаас  гарсандаа би баяртай байна. Барууны бодлого монголд тохирохгүй. Монголд Үндэсний л бодлого  хэрэгжинэ. Монголыг үндэсний  бодлого л  аварч чадна гээд л ам нээж эхэлдэг юм байна.   Ардчилсан нам түүний олон зуун мянган гишүүдийн  дэмжлэгтэйгээр  Монгол Улсын Их хурлын гишүүн,    Монгол Улсын Ерөнхий сайд хүртлээ дэвшээгүй гэж арай   нэг бас хэлж чадахгүй байлгүй дээ. Ардчилсан намаас гарсандаа баяртай байгаа бол Ардчилсан намын гишүүдээс холдсондоо их л олзуурхаж  сэтгэл тэнэгэр яваа бол  хүн амын бараг тэн хагасыг Ардчилсан намынхан араасаа  дагуулдаг юм гэдгийг хэлэхэд бас илүүдэхгүй болов уу.  Тэр дарга  дорго нартайгаа муудалцдаг нь та нарын асуудал.   Жирийн бидэнд лай ч байхгүй.  Бидний өөдөөс ус цацсан энэ этгээд одоо ямар нүүрээрээ ардчилагчидруу дөтлөн ирж саналаа  өгөөчээ гэж ам нээх нь сонин байна. Үндэсний хэмжээний намын дарга байсан тэрээр өнөөдөр улс төрийг  “А”-аас эхлэхдээ  үзэн ядаж байсан бүхэнтэйгээ... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top