Монголын төр сул дорой, Засгийн газар эмх цэгцгүй байгааг далимдуулж дундаас нь ашиг хонжоо горилогчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр... Тэдний нэг нь С.Ганбаатар гэгч нөхөр. Германы хэлний бэлтгэлийн босгыг давж чадалгүй сургуулиасаа хөөгдөж байсан энэ залуу Англид хэдэн жил амьдарсныхаа дараахан Эрээний захын үүдэн дээр хэн ч тоож хардаггүй улаан эрээн дарцаг, баруун ч билүү зүүн гараа өргөсөн муур, мөнгө зуусан мэлхийний шавар дүрс, хуванцар эрхийг монголд бөөн бөөнөөр нь оруулж ирж зарж мөнгө босгосон. Бас болоогүй “Барууны их дээд сургуульд эдийн засгийн ангиудад, ялангуяа менежментийн ангиудад фэнг шуйгийн хичээл ордог юм. Тэндээс эхлээд дараа нь фэнг шуйгийн төрөлжсөн сургуульд нь сурч төгссөн. Фэнг шуй бол шашин биш, шинжлэх ухаан ч биш, харин амьдралын ухаан юм” хэмээн өөрийгөө рекламдаж байлаа. Үнэндээ Англид Фенг шуй-гийн Их сургууль байдаг эсэхийг, түүнийг нь С.Ганбаатар ямар дүнтэй төгссөнийг мэдэх гээд чадсангүй өнөөдөртэй золгов. Хөөрхий ядуус С.Ганбаатарын зөвлөснөөр шавар мэлхий хоймортоо залж, гартаа хуванцар эрхи өлгөөд арваад жилийн нүүр үзлээ. Амьдрал нь дээшилсэн хүн С.Ганбаатараас өөр... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )