“Алт” хөтөлбөр Монголд юу өгөв гээд нарийн тооцоод үзвэл иргэн бүрд наалдах гавьтай юм үгүй байгаа. Харин хэдэн гол мөрөн маань хордож дуусч байна. Нийслэлчүүдийг тэтгэж буй Туул голын уснаас хүн, мал ундаалах аргагүй болсон. Нуль хог, хорт элемент хөвж явна. УИХ-аас ажлын хэсэг гарч ажилласан боловч дорвитой юу ч хийсэнгүй. Туулыг хамгаалах тусгайлсан хууль гаргах тухай зарим нь ярьж байна. Хэрвээ ганцхан Туулд зориулсан хууль гаргавал удахгүй Орхон голын тухай хууль гаргаж таарна. Мөн Сэлэнгэ мөрөнг хамгаалах хууль хэрэгтэй болно. Энэ мэтээр томоохон гол мөрөн бүрд зориулсан хууль гаргаад байх уу гэсэн асуулт гарч ирж байна. УИХ-ын гишүүн С.Баяр, Ц.Нямдорж мэтийн хүмүүс ийнхүү гол мөрөн бүрийг хамгаалсан хуулиас татгалзаж байгаа бол Г.Баярсайхан, Ж.Сүхбаатар зэрэг байгаль хамгаалах ажлаар “өвчлөгсөд” бие даасан хууль хэрэгтэй гээд байна. Удахгүй энэ маргаан улам хурцдаж, аягүй бол сонгуулийн хуулийг гацаадаг шигээ юм болж магадгүй ажээ.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )