Энэ оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгосон. Удахгүй энэхүү компанит ажлын хугацаа дуусах нь. Хэдэн хүн ажилтай болж, амьдрал ахуй нь яаж дээшлэв гээд харахаар олигтой юм алга. Хөдөөгийн сумдад ажилгүйчүүд улам өссөн гэнэ. Уг нь орон нутагт ажлын байр нэмэгдүүлэхээр 200 тэрбум төгрөг улсын төсвөөс гаргасан. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зэрэг бусад олон эх үүсвэрээр санхүүжилт хийгдэж байгаа. Гэвч аймгийн засаг дарга нар эдгээр боломжийг тааруухан ашиглаж буй ажээ. Саяхан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди аймгийн удирдлагуудад хатуу сануулга өглөө. Тэрбээр “Ажилгүйдлийг бууруулах талаар аймгийн засаг дарга нар толгойгоо ажиллуулах хэрэгтэй байна” гэв.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )