“Бизнес ток” булангийн анхны зочноор “Акуа фитнес” төвийн захирал Б.Уянгыг урилаа. Олонхи эмэгтэйн хүсэл болсон эрүүл турах арга нь усан спортоор хичээллэх билээ. Энэхүү спортыг Монголд анх удаа санаачилж, бизнесийн түвшинд аваачсан хүн бол Б.Уянга. Чөлөөт сонины сэтгүүлчдээс “Усны гүнж” цол “хүртэж” Ука нэрээрээ танигдсан тэрээр ямагт олны анхаарлын төвд байдаг.
-Танд амжилт хүсье. “Акуа фитнес” төв байгуулагдаад зургаан жил болсон байна. Одоо бол бүсгүйчүүд маань усны гайхамшгийг мэдэрдэг болсон. Харин эрчүүд “биднийг ялгаварлалаа” гэсэн гомдол тээчихсэн явдаг. Тэгэхээр зөвхөн бассейнд сэлэх, усанд дасгал хийх хоёрын ялгааг мэдэрсэн нь таны энэ салбарт оруулсан бодит хувь нэмэр үү?
-Шинээр үүсгэн байгуулагдсан “Үндэсний мэдээ” сонины уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. “Бизнес ток” булангийн анхны зочин болсондоо баяртай байна. “Акуа фитнес” төв байгуулагдсан цагаасаа бүсгүйчүүдийг чийрэгжүүлэх, тураах, эрүүлжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирлээ. Бид энэ жилээс эрчүүдэд зориулсан салбар нээсэн. Ер нь бол ялгаварлан гадуурхалт биш цаг хугацааны асуудал байсан л даа. Бид салбараа өргөтгөх, хүн бүрийг чийрэгжүүлэх боломжийг эрэлхийлж байгаа. Таны хэлсэнчлэн усан фитнесийн ачийг одоо бүх хүн мэддэг болсон. Би эрхэлж яваа ажлаа бизнес гэхээсээ илүү энэ спортод оруулж буй хувь нэмэр гэж боддог юм. Нөгөөтэйгүүр миний хобби, миний аз жаргал юм даа. Oзонжуулсан усаар тураах нь илүүдэл жингээ хасч чадалгүй шаналж байгаа олон хүнд шинэ дүр төрх, өөртөө итгэх итгэл, гоо сайхны шинэ мэдрэмж хайрладаг гэж боддог. Манай төвөөр үйлчлүүлээд сэтгэл хангалуун гарч байгаа үйлчлүүлэгчдээсээ сэтгэлийн таашаал эрч хүч авдаг. Бид тэр хүнд сэтгэлийн болоод бие бялдрын гоо сайхан бэлэглэж байгаа. Тиймээс ч өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг юм. Хамгийн гол нь би энэ бүхнийг чадлаа шүү дээ гэж бодохоор гоё санагддаг шүү.
-Таныг маш багаасаа спортоор хичээллэсэн гэдэг. Гэхдээ үүнийг амьдралын том зорилгоо болгоод явах санаа анх хэзээ төрсөн бэ?
-Таван настайгаасаа спортоор хичээллэсэн. Японд хэдэн жил суралцахдаа энэ спортоор хүмүүсийг чийрэгжүүлэн турааж болох юм байна гэдэг санаа төрсөн юм. Тэр үед усан фитнес монголоос бусад оронд хөгжчихсөн байлаа. Маш богино хугацаанд харьцангуй олон хичээллэгчтэй болсон явдал энэ спортын хэрэгцээ үнэхээр их байсны гэрч болов уу. Бид хүмүүсийг хурдан түргэн чийрэгжүүлэхийн тулд, илүүдэл жингээс нь салгахын тулд маркетинг, менежментийн бодлогыг ч оновчтой хийсэн гэж үздэг. Зөвхөн насанд хүрэгчид хичээллэх нь миний сэтгэл ханамж биш. Японд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд усан спортын хүчээр эрүүлжиж байгааг харахад их сайхан санагдаж билээ. Одоо манай хичээллэгчдийн тодорхой хувийг хүүхдүүд эзлэх болсон. Саажилттай, хөдөлгөөний дутагдалтай хүүхдүүд усан фитнесийн хүчээр богино хугацаанд эрс сайжирдаг юм. Эцэг, эхчүүд үүнд маш их баярладаг.
-Энэ хугацаанд үйл ажиллагааны чиглэл хэр өргөжсөн бэ. Өрсөлдөгч бий болов уу?
-“Акуа фитнес” төвд хуурай, нойтон хоёр төрлийн саун, иогийн дасгал, балетын сургалт, гоо сайхны үйлчилгээ нэмэгдсэн байгаа. Бүсгүйчүүд цаг заваа хэмнэхийн зэрэгцээ бүх л үйлчилгээг нэг дороос авч болох тав тухтай орчин бүрдсэн. Өрсөлдөгчийн тухайд бол... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )