Өнгөрөгч долоо хоногт Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг намынхаа дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтанд АЗХ-ны Ерөнхийлөгч, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, АЗХ-ны Дэд Ерөнхийлөгч Д.Бадарсан, Ц.Баатархүү, Нийслэлийн АЗХ-ны Тэргүүн П.Нүрзэд нар оролцсон бөгөөд уулзалтын үеэр намын болон намын дэргэдэх залуучуудын байгууллагын бодлого, үйл ажиллагааны талаар харилцан солилцсон байна. Энэ үер АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг намын зүгээс АЗХ-ны үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлээд АН-аас зарласан “Монгол хүн-2020” хөтөлбөрийн үндсэн чиглэлд залуучуудын санал бодлыг тусгах, үүний тулд АЗХ-оос зарласан “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн юм.
АН-ын дарга болон АЗХ-ны удирдлагууд оролцсон энэхүү уулзалт нь намын зүгээс залуучуудын талаар, намын залуучуудын байгууллагын талаар баримтлах бодлого, үйл ажиллагааг шинэ шатанд хүргэхэд чухал түлхэц өгсөн үр дүнтэй уулзалт болж өндөрлөсөн талаар АН-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )