Манараа Л.Чулуунбаатар

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 04

Соёл Урлагийн Их Сургуулийн дуулаач, жүжигчний ангийнхан “адал явдалтай”  гэхэд нэг  их буруудахгүй. Дуулаачийн ангийнхан  шинэ уран бүтээл гаргасан зарим нэгнээ  дууных нь  утгаар “хөөрхөн” шоглочихдог зантай.  Тухайлбал “Цэцгэнд төөрсөн эрвээхэй” дууг дуулан олны танил болсон дуучин Л.Чулуунбаатарыг сургуулийнхан нь "манараа" гэж хочилдог юм билээ.  Цэцгэнд эрвээхэй төөрүүлдэг гэж шоолсоор манараа гэж хочтой болсон  аж.  Мань эр анхандаа энэ нэрэндээ дургүй байсан ч сүүлдээ дасаж нэг их тоохоо больсон гэдэг. Сүүлийн үед  түүнийг энэ хочоор нь дуудах хүн  их цөөрсөн гэнэ шүү.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top