“Guys”-ийн Лхагва “Киви”-ийн Укаг эргүүлж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 04

“Киви”-ийн Укаг чадвартай, царайлаг бүсгүй гэдэгтэй маргах хүн үгүй бизээ.  Тэгвэл энэхүү сайхан бүсгүйн ур чадвар, ааш аягт дурласан залуугийн тоо нэгээр нэмэгдэж байна.  Тэр хүн бол “Guys”-ийн Лхагва.  Хэн хэндээ талтай байгаа энэ харилцаа  амжилттай төгсөнө гэдэгт найдаж байна. 
Энэ бүхэн найруулагч Г.Анхбаярын хоёр дахь уран бүтээл болох “Франц үнсэлт” киноны үйл явдал юм.  Анхны киноноос багагүй шүүмжлэл хүртсэн “Гурван охин” хамтлагийн гишүүн Г.Анхмаа энэ  бүтээлээр СУИС-ийг төгссөн мэргэжлийн жүжигчин гэдгээ баталж хувцаслалтын тал дээр өвдөгнөөс дээш банзал, даашинз өмссөн нь   үзэгчдийн “нүдийг хужирлаад” авсан. Үүгээр ч зогсохгүй Г.Анхмаа, хайрттайгаа энэхүү киноны  гол дүр бүтээсэн бөгөөд дэлгэцнээ үнсэлдэж, нүцгэлж, сексдэж алмайруулав.
Энэ мэтээр дурьдаад байвал олон сонирхолтой үйл явдлаар дүүрэн “Франц үнсэлт” кинонд үзэгчид ам сайтай байна.  Киноны найруулагчийн  хувьд анхны “хүүхдээ дутуу төрүүлсэн” болохоор  хоёр дахь “хүүхдээ бүтэн төрүүлсэндээ” сэтгэл хангалуун байгаа аж. Тэрээр киноныхоо найруулагчаар ажиллахын зэрэгцээ гол дүрд нь тоглосон юм. Кинонд  жүжигчин Б.Навчаа, Ардын жүжигчин П.Цэрэндагва, хошин урлагийн жүжигчин Б.Баатархүү, “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин С.Өлзийхүү, УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү, “Тусгай салаа” олон ангит киноны Сүлдийн ээжид тоглосон жүжигчин А.Алтантуяа гээд олны танил эрхмүүд оролцон тогложээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top