Э.Мөнх-Очир гишүүн Н.Энхбаяраас цусан өшөө авах уу?

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 04

  Энэ сарын 3-нд  УИХ-ын намрын чуулган эхлэхэд Э.Мөнх-Очир гишүүн ажилдаа ирсэнгүй. Түүнийг сурагласан боловч тоймтой юм олж сонссонгүй. Ямартай ч тэр үл хүндэтгэх шалтгаанаар чуулганыхаа нээлтийн ажиллагааг тасалж орхижээ. Гэхдээ ганцаараа биш гэнэ. Түүнтэй Д.Загджав, Л.Гүндалай, Д.Дамба-Очир мэтийн хүнд гарууд “нэгдсэн” байв. Жаахан хүндрүүлж ойлгосон хүн бол зохион байгуулалттай таслалт гэж хэлж болмоор ч юм шиг. Э.Мөнх-Очир гишүүний хувьд харин саяхан нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Би их томоожиж байгаа. Дүрс хийтэл уурлаад байхаа больсон” гэжээ. Хурлаа таслаад байгаагаас нь харахад тэгтлээ томоожиж шалиагүй бололтой. Харин мань хүн талийгаач эцэг Энэбиш агсныхаа талаар сэтгэл сэрдхийм нэгэн зүйл ярьсан нь олны анхаарлыг татаж байна. Юув гэвэл Энэбиш агсны нас барсан өдөр нь өнгөрөгч 9 сарын 30 байжээ. Энэхүү гунигт өдөр хүү нь “Эцэг маань цус харвасан юм аа. Харин цус харвах нөхцөлд хүргэсэн хүн бий. Тэр хүнээс хариугаа авна гэдгээ хэлчихье” гэжээ. Э.Мөнх-Очир чухам хэнд зориулж энэ үгээ хэлэв. УИХ-ын дарга асан Энэбиш нас барахынхаа өмнөхөн  “Их тэнгэр” цогцолборт  Намбарын Энхбаяртай хамт байсан гэдэг. Тэд хундага тулган архи уусан гэх яриа ч бий. Тэндээс гарч яваад гэртээ очоод удалгүй нас барсан байв. Түүний гэгээн дурсгалд зориулан хөшөө босгосон. Тэгвэл  Э.Мөнх-Очир хүү нь одоо Н.Энхбаяраас цусан өшөө авах уу?

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top