Ундны ус зөөх болон хадгалах зориулалтаар ашигладаг хуванцар сав нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ажээ. Харин хэдий хэмжээний хортойг манай улсын мэргэжлийн хяналтынхан шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд хариунаас шалтгаалан хуванцар сав худалдаалах болон хил гаалиар оруулах эсэхэд хяналт тавин ажиллахаар болсон байна. Хуванцар сав аюултай нь тогтоогдвол импортыг бүр мөсөн зогсоох хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа гэнэ.
Сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүн тэр тусмаа цагаан идээнээс химийн бодис илэрч байгаа нь иргэдийн хуванцар савны хэрэглээний анхан шатны мэдлэг байхгүйтэй холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл хуванцар сав нь хэрэглээний болон техникийн хэмээх хоёр зориулалттай байдаг бөгөөд Монголчууд голчлон техникийн зориулалттай хуванцар савыг хэрэглээний зориулалттай хуванцар сав хэмээн худалдаалдаг байна. Энэ байдлыг таслан зогсоохоор МХЕГ болон эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )