Монгол залуус цахилгаанаар явдаг мотоцикл зохион бүтээжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 04

Унадаг дугуйнд мотор суулган  цахилгаанаар цэнэглэдэг  мотоциклыг Монгол залуус зохион бүтээжээ. Чөлөөт нислэгийн загвар хийдэг арав орчим залуус хамтран  энэхүү  цэнэглэдэг мотоциклыг бүтээсэн бөгөөд шинэхэн бүтээлдээ “Nikei Gamba3 DG57” хэмээн нэрлэсэн байна.  Цахилгаан мотоцикл нь 6-7 цаг цэнэглээд 20 км явах боломжтой бөгөөд  замын түгжрэлд гацахгүй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй гээд олон давуу талтай. Залуус цахилгаанаар ажилладаг мотоциклыг зохион бүтээх гэж хоёр сар ажилласан гэнэ.  Улмаар анхны цахилгаан  мотоциклыг өнгөрсөн 6-р сард бэлэн болгож өдгөө цөөн тооны хүн энэ унааг хэрэглээндээ ашиглаж байгаа юм байна.   
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top