Намрын чуулганы нээлт “Оюу толгой”-н гэрээний шоугаар эхлэлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 04

Энэ удаагийн парламентын хамгийн сүүлийн намрын чуулган нээлтээ хийлээ. Сонгуулийн өмнөх намрын чуулган гэдгээрээ ихээхэн онцлогтой бас халуухан болох нь илт. Гурван жил яст мэлхийний хурдаар урагшилж байсан төрийн ажил сонгуулийн амалгааныхаа ачаар хурдтай ахиж, шил шилээ даран хүлээгдсэн олон асуудалд  аль нэг тийш нь шийд гаргаж мэдэх нь.
Нээлтийн хуралдаан морин цагт 76 гишүүний 82,9 хувийн ирцтэйгээр эхэлж, бас дууссан. УИХ-ын гишүүн Л.Гүндалай чуулганы нээлт алгасгалгүй бужигнуулж явсан цаг саяхан. Гэтэл надтай надгүй чуулган нээнэ гэсээр эхнэрээ хөтлөөд гадаад орон руу талийж өгчээ. Гэх мэт цөөнгүй гишүүд хувь хувьсгалын ажлаар чуулганы нээлтэнд хүндэтгэл үзүүлэхээр ирсэнгүй. Харин МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон ОХУ, Франц зэрэг улс орны гадна дотны зочид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн нээлтийн ажиллагааг сонирхохоор ирсэн байв. Нээлтэнд УИХ-ын 20 гишүүн, тухайлбал Ардчилсан хүчний холбоогоор овоглох болсон З.Энхболд, С.Эрдэнэ тэргүүтэй гишүүд, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Даваасүрэн нарын түшээд 57-р тогтоолын хэрэгжилтийг шаардсан лоозон барин суусан нь уйтгартай нээлтийн сонирхолтой агшин болов. Мэдээж Л.Гүндалай шиг төгс утгаар нь бужигнуулж чадаагүй ч... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top