Сүхбаатар дүүрэгт дархлаажуулалтын шинэ цэг нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 04

Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2011 оны 154 дүгээр тушаалыг хэрэгжүүлэн дүүргийн Засаг даргын 2011 оны 47 дугаар захирамжаар алслагдсан гэр хорооллын 14-20 дугаар хорооны зорилтот бүлгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор НҮБ-ийн Хүүхдийн сангийн 18,0 сая төгрөгийн санхүүжилтээр “Хороо бүрт хүрч, хүүхэд бүрийг дархлаажуулалтанд хамруулъя” стратегийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийг 16 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, төслийн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд зорилтот бүлгийн /14410/ хүн амын судалгааг нарийвчлан гарган, 8 удаагийн сургалт зохион байгуулж, 93 хүнийг хамруулаад байна. Нөхөн дархлаажуулалтанд 148, эхний 3 сард хяналтанд оруулсан жирэмсэн 53, илрүүлсэн зорилтот бүлгийн хүн ам 4801, олон найрлагат бичил тэжээлд хамруулсан хүүхэд 3405, илрүүлж эмчилсэн тураалтай, өсөлт хоцорсон, сульдаатай 168 хүүхэд байна.

Эх, нярай, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээнд баримталж буй бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх мэргэжлийн чиглэлийн сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу өрхийн ба эх барих эмэгтэйчүүдийн нийт 31 эмч нарт зориулан явуулж, сургалт-зөвлөгөөнөөс 5 зорилтыг дэвшүүлэн, амжилттай хэрэгжүүлж байна.

Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр алслагдсан хороодын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах зорилгоор 18 дугаар хорооны өрхийн эмнэлгийг түшиглэн өнөөдөр дархлаажуулалтын цэгийг нээж байгаа нь дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын 4 дэх цэг болж байна. Энэхүү дархлаажуулалтын шинэ цэгийн нээлтийн үйл ажиллагаанд  НҮБ-ийн Хүүхдийн сангийн мэргэжилтэн В.Сүрэнчимэг, дүүргийн Засаг даргын орлогч А.Ганхуяг, Нийгмийн хэлтсийн дарга Ж.Өнөгэрэл, ХӨСҮТ-ийн мэргэжилтэн  Алтанчимэг, Сүхбаатар ЭМН-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч

С.Жаргалсайхан, 18,20 дугаар хорооны Засаг дарга, холбогдох мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл оролцлоо.         

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top