Өнгөрөгч наймдугаар сард Барилгачдын талбайд орших “Доргио хаус” уушийн газарт танхайрсан “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар буюу Мээдээгийн талаар бид өмнө нь мэдээлэлж байсан билээ. Түүнд Эрүүгийн хуулийн 181,1 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд дүүргийн прокурорт шилжсэн байна. Харин түүний хэргийг Нийслэлийн прокурорт татан шалгаж байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээллээ.
Мээдээд үүсгээд буй Эрүүгийн хуулийн 181-р зүйл нь танхайн гэмт хэрэг бөгөөд 181.1-д: Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг бөгөөд, түүний яллах дүгнэлтэд хэрхэн бичигдсэн нь одоогоор тодорхойгүй байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )